Tuesday, May 12, 2015

Муухай Монгол хүн

Түрүү жилийн зунаар ажлынхаа гадаа машинаа тавьсан байж байгаад машиныхаа толины хавтсыг хулгайд алдчихдаг юм байна. Хөөрхий тэр хулгайлсан хүн 10 цаасаар зараад архи уугаад хэн нэгэн агсам тавьсан биз. Буруу хоол хордлого л өгнө. За тэр ч яахав нэг муухай ч гэмээр явдалтай таарлаа.

Алдсан толиныхоо хавтсыг авахаар зуун айлын авто плаза орвол 55к гэж байна, машины л эд анги болсон хойно эд тэнд хямдхан байж л байдаг юм гээд нисдэг машин руу очвол 60к гэнэ. Нэгэнт гарсных гээд хорооллын авто плаза орлоо. Ялалтын баярын маргааш байсан болохоор худалдагч нар нь ирээгүй цөөхөн байлаа, тэгээд л цонхны цаанаас лангуу шагайгаад явж байтал хайж байсан зүйл маань байнаа. Утас нь 9999-**** гээд биччихэж залгаад асуувал нэг эгч аваад аан 40к гэж байгаа, миний утасны доор худалдагчийн маань 9182-**** дугаар байгаа гээд л зааж өглөө. Заза энэ хавьд 40к гэж байгаам байна, гээд булан тойроод нэг залуугийн лангуун дээр очвол 70к гэнэ. Ойлгомжтой 40к гэж байгааг нь авъя яг л адилхан юм байна гээд худалдагч хүүхэн рүү нь залгавал очиж байна гэж хэлснээс хойш бараг 30 минут өнгөрлөө байдаггүйээ. Тэгж байтал худалдагч хүүхэн буцаж над руу залгаад нөгөө 70к гэж байсан лангуун дээрээс очоод авчих, тэгээд 9999-**** дугаараас залгавал авахаа больчихлоо гээд хэлчих гэх юм. Дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүст хандаж хэлэхэд худалдагч нар чинь өөрт байгаа юм зарах биш бусдын лангуунаас л юм зараад үнээ 10, 20 мянгаар нэмж хэлээд барааг чинь зарахгүй сууж байгаа юм биш биз?