Monday, July 23, 2012

Андройд скрипт


Хөдөө явж байхдаа үнэхээр гоё байгальд ирчихлээ, тэгээд тэр газрыг нь тэмдэглэж авмаар санагдвал та юу хийх вэ? Андройд гар утас танд байгаа. Байршлийг нь тэмдэглэж авахын тулд дахиад ямар нэг аппликэшн татаж авах уу? Харамсалтай нь хөдөө интернет байхгүй.

Скрипт “үйлдлүүд” болон “өгөгдөл”-өөс бүрдэнэ. Үйлдэл нь оролт, гаралттай. Зарим тохиолдолд оролтгүй байж болно. Үйлдлийн гаралт нь өөр нэг үйлдлийн оролт байна. Доорх схемээр зураглая:


Дүрэм. Үйлдэл нь оролт авч болно. Оролт дээрээ үйлдэл хийгээд хэрвээ гаралт гаргадаггүй бол оролтоо гаргана.

Энэ дүрмийг ашиглаад өгөгдөл дээр ямар нэг хувиргалт хийдэггүй үйлдлүүдийг дунд нь хавсаргаж болно. Жишээ нь хадгалах, сервер лүү дамжуулах гэх мэт.

Тэгвэл одоо байршил дамжуулах скриптийн санаагаа дүрслэе. Үүний тулд утаснаас байршил авдаг үйлдэл хэрэгтэй. Байршлаа авсан бол түүнийг хадгалах эсвэл дамжуулах хэрэгтэй. Бид нар байршлаа хадгалаад дамжуулах шаардлагатай болсон гэе. Тэгвэл график маань:



Файлд хадгалах үйлдэл нь өгөгдөл дээр ямар нэгэн хувиргалт хийхгүй. Тиймээс оролтоо шууд гаралт руу хийнэ. Гэхдээ SMS-ээр дамжуулах үед бидэнд хэн рүү дамжуулах вэ? Гэдэг асуулт гарч ирнэ.

Дүрэм. Үйлдэл нь хэд хэдэн оролттой ба өмнөх үйлдлээс орж ирсэн оролтоос бусад үйлдлийг хэрэглэгч зааж өгнө.

Энэ дүрмээр бол өмнөх үйлдлийн гаралтыг дараагийн үйлдэл рүү газарчилж аль параметрээр нь дамжуулах вэ гэдгээ хэлж өгнө. Дээрх үйлдлүүдийг функц хэлбэрээр нь бичвэл:

файлд_хадгалах(байршил, файлын_нэр): буцаах утга байршил

мессеж_дамжуулах(байршил, хүлээн авагч): буцаах утга байршил

Дахиад алгоритмын схемээ зурвал:


Энд илүү сайжруулах боломжууд гэвэл: эхний үйлдэл нь нөхцөлт байдлаар асах. Тусгай дугаараас мессеж ирэх эсвэл өглөөний 08:00 цагт ажиллах гэх мэт. Жишээ нь ээж чинь чам руу мессеж бичихэд автоматаар байршлыг чинь буцаагаад илгээдэг байж болно.

Гар утсан дээрээ програм бичих боломжийг олгодог өөр, өөр аппууд байдаг л даа. Гэхдээ хэн нэг нэг үсгээр жижигхэн дэлгэцэн дээр дараад бичихийг хүсэх вэ дээ.