Sunday, February 21, 2010

Сайхан зүйлээр дутагдаж байна даа,

Намайг тойроод л энэ тэнд муу, муухай зүйлүүд яваад байгаа юм шиг санагдах боллоо. Зарим хүмүүс амьдралаас сайхныг олж харж байгаа бол аз жаргалтай байна гэх юм. Тэгтэл нэг л бишээ манай монголчуудыг маань сайн сайхан байхгүй гэдэгт итгүүлэх гээд "хар хүч"-нийхэн юм хийгээд байна. Google хайлтын систем дээр happy гэсэн хайлт өгөөд үзээрэй хамгийн эхэлж "happy tree friends" гэнэ?, солиотой юм. Тэгээд "сайхан" гэсэн хайлт хийхэд шалдан хүүхнүүд л гараад ирнэ. Ийм байхад миний аз жаргал, сайн сайхны тухай төсөөлөл лавдаг л бага багаар өөрчлөгдсөөр байгаа байх. Бас news.gogo.mn сайт руу би зөндөө орж мэдээ уншдаг. Гэтэл мэдээнүүд нь бүүр л авах юмгүй болоод энд тэндхийн хов жив, онцгой байдал зарласан, юу юу юу... дандаа муу муухай мэдээ цацна, телевизүүд бол үүний хамгийн том жишээ! машин мөргөлдөж байхад "шөнийн толийн" хөтлөгч хөөрцөглөж гүйж очоод ярих аргагүй хүнээс үг авах гээд яааж галзуурч байгаа юм бэээ.

Gogo сайтын мэдээнүүд:
Би ийм завхарсан дандаа муу муухайгаа ярилцсан юм уншмааргүй байна шдээ, тэр хөтлөгч нийтлэгч нар нь хүний анхаарлыг л татаж байвал болоо гэж боддог. Оронд нь яагаад сайн сайхан зүйлээ гаргаж болдоггүй юм? Сда.

Wednesday, February 10, 2010

Линуксын үнэгүй сургалт

За манайхан шиг үнэгүй юманд дуртай улсууд бүгдээрээ л суух биз, би л лав аль уже бүртгүүлчихсэн. Мэдээгүй нэгэн байж магадгүй. LinuxFoundation сайтаас энэ гуравдугаар сараас эхлэн үнэгүй сургалт явуулна гэж байна, харин багш нарын хувьд ямар нэгэн доктор профессор эсвэл лектор сургалт явуулахгүй. Харин Линуксын гол гол хөгжүүлэгчид энэ хичээлийг заах юм байна. За бүгдээрээ суралцацгаая!
http://training.linuxfoundation.org/lp/sign-up-for-the-free-linux-training-webinar-series , ийшээ ороод бүртгүүлээрэй

Monday, February 1, 2010

Залхуу программист


Энэ өдрийн мэнд хүргэе. Миний бодлоор хүний амжилтыг янз янзын зүйлүүд хойш нь урагш нь татаж байдаг. Барилгачин хүн бол эрч хүчтэй байж гэмээ нь ажил нь урагшилна, харин эмч хүнийх бол ухаантай мэдлэгтэй хянамгай, цагдаа нарын хувьд бол гярхай ажигч байх гэх мэтчилэн тэднийг өөрсдийнх нь ямар нэгэн сайн тал нь илүү давамгайлж амжилт руу нь хөтөлж байдаг. Сайхан шүү, нэг мэргэжлээрээ он удаан жил ажилласныхаа дараа өөрөө ч мэдэлгүй дээрх шинж чанаруудын аль нэг нь илүү өнгө орж чамайг гэрэлтүүлэн гийгүүлэх болно.



Гэтэл программистын хувьд арай эсрэгээрээ байдаг бололтой. Ялангуяа залхуу программистууд. Яагаад гэвэл зөвхөн залхуу программистууд өөрсдийнх нь ажлыг хялбарчлах хэрэгслийг зохиож чадна (Учир нь зөвхөн тэд л хэрхэн залхуурахаа мэддэг хаха). Нэг бичсэн кодоо дахин бичихийг хүсдэггүй өөрөөр хэлбэл давхардуулах дургүй. Жавагийн өөрийнх нь стандарт API нь янзын бичигдсэн байдаг шүү. Сонирхоод үзээрэй эрэмбэлдэг функц нь sort(start,end,array) бол энгийн эрэмбэлэх нь sort(array), гэвч үнэндээ sort(array)=sort(0,array.length-1,array) байдаг, бас л нэг төрлийн залхуурал шүү хэхэ. Тийм болохоор ийм аргаар бичигдсэн програм хангамж нь засвар үйлчилгээ, чанар, уян хатан байдал энэ тэрд бол онц дүн авдаг.





Дээрх шинж чанарууд нь яагаад залхуу программист сайн байдаг вэ гэдгийг харуулж байна. Гэвч зоос хоёр талтай гэдэг шиг дан ганц залхуурал хэзээ ч залууг сайн программист болгохгүй, ялангуяа хичээлээ хийдэггүй нөхдүүдийг шүү дээ. Сайн бас залхуу программист байхын тулд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй "Залхуу программист нь: Зөвхөн ажлыг нь маш хялбархан болгож чадах зүйлийг сурч байхдаа хамгийн идэвхтэй ажилчнаас илүү идэвх, чармайлттай байх хэрэгтэй". Ингэж гэмээ нь л залхуу нөхөр залхуу чигээрээ үлдэх болно. Тэгэхгүй бол залхуурч чадахаа больчихно шүү дээ? :)