Wednesday, November 5, 2014

Alchemist

Алхимич номны таалагдсан хэсгүүд. Энэ номны хувьд таалагдсан зүйл нь уншиж байгаа хүн өөрөө өөрийнхөөрөө ойлгоод унших боломжтой.

When a person really desires something, all the universe conspires to help that person to realize his dream.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн утгатай юм даа. Гэхдээ арай өргөн хүрээтэй хэлсэн юм шиг санагдсан. Хэрвээ ямар нэгэн зүйлд хүрэхээр үнэн голоосоо хичээвэл орчлон ертөнц бүх талаар чамд тусалдаг. Ууж байгаа цай, сууж байгаа сандал, харж байгаа нүд гээд бүх зүйл чамд туслана.

"It's not what enters men's mouths that's evil" said the alchemist. "It's what comes out of their mouths that is"

Архины талаар хоржоонтой үг.

"Every search begins with beginner's luck. And every search ends with the victor's being severely tested."

Дөнгөж эхэлж буй хүнд аз үргэлж түшдэг. Харин төгсгөлд нь ирсэн ялагчийг бүх талаар нь сорьсон байдаг.