Sunday, February 21, 2010

Сайхан зүйлээр дутагдаж байна даа,

Намайг тойроод л энэ тэнд муу, муухай зүйлүүд яваад байгаа юм шиг санагдах боллоо. Зарим хүмүүс амьдралаас сайхныг олж харж байгаа бол аз жаргалтай байна гэх юм. Тэгтэл нэг л бишээ манай монголчуудыг маань сайн сайхан байхгүй гэдэгт итгүүлэх гээд "хар хүч"-нийхэн юм хийгээд байна. Google хайлтын систем дээр happy гэсэн хайлт өгөөд үзээрэй хамгийн эхэлж "happy tree friends" гэнэ?, солиотой юм. Тэгээд "сайхан" гэсэн хайлт хийхэд шалдан хүүхнүүд л гараад ирнэ. Ийм байхад миний аз жаргал, сайн сайхны тухай төсөөлөл лавдаг л бага багаар өөрчлөгдсөөр байгаа байх. Бас news.gogo.mn сайт руу би зөндөө орж мэдээ уншдаг. Гэтэл мэдээнүүд нь бүүр л авах юмгүй болоод энд тэндхийн хов жив, онцгой байдал зарласан, юу юу юу... дандаа муу муухай мэдээ цацна, телевизүүд бол үүний хамгийн том жишээ! машин мөргөлдөж байхад "шөнийн толийн" хөтлөгч хөөрцөглөж гүйж очоод ярих аргагүй хүнээс үг авах гээд яааж галзуурч байгаа юм бэээ.

Gogo сайтын мэдээнүүд:
Би ийм завхарсан дандаа муу муухайгаа ярилцсан юм уншмааргүй байна шдээ, тэр хөтлөгч нийтлэгч нар нь хүний анхаарлыг л татаж байвал болоо гэж боддог. Оронд нь яагаад сайн сайхан зүйлээ гаргаж болдоггүй юм? Сда.

3 comments:

  1. Нээрээ тийм юм байна шүү. Сайхан зүйл нь гандаад, цаг цагаараа байхаа больж байгаа юм байлгүй дээ. Гүй тэгээд буруу нь юу байхав, муу зүйлд дуртайнуудын л ертөнц болоо л биз, битгий санаагаар уна даа, учир нь сайхан зүйл нь дуусчихаагүй байна шүү дээ.

    Дээрээс харж байхад ер нь их диппрестэй бичсэн бололтой, сда гэдэг үг эдр бол их хүнд туслаа :P

    ReplyDelete
  2. Харин тийм, жаахан диппресстэй байсын. :)

    ReplyDelete
  3. хэхэ харин наадхыг чинь ажиглаад л байгаан. Нэг л их ухаантай хүмүүс бүгдийг нь шүүмжлээд л.

    ReplyDelete