Monday, February 1, 2010

Залхуу программист


Энэ өдрийн мэнд хүргэе. Миний бодлоор хүний амжилтыг янз янзын зүйлүүд хойш нь урагш нь татаж байдаг. Барилгачин хүн бол эрч хүчтэй байж гэмээ нь ажил нь урагшилна, харин эмч хүнийх бол ухаантай мэдлэгтэй хянамгай, цагдаа нарын хувьд бол гярхай ажигч байх гэх мэтчилэн тэднийг өөрсдийнх нь ямар нэгэн сайн тал нь илүү давамгайлж амжилт руу нь хөтөлж байдаг. Сайхан шүү, нэг мэргэжлээрээ он удаан жил ажилласныхаа дараа өөрөө ч мэдэлгүй дээрх шинж чанаруудын аль нэг нь илүү өнгө орж чамайг гэрэлтүүлэн гийгүүлэх болно.



Гэтэл программистын хувьд арай эсрэгээрээ байдаг бололтой. Ялангуяа залхуу программистууд. Яагаад гэвэл зөвхөн залхуу программистууд өөрсдийнх нь ажлыг хялбарчлах хэрэгслийг зохиож чадна (Учир нь зөвхөн тэд л хэрхэн залхуурахаа мэддэг хаха). Нэг бичсэн кодоо дахин бичихийг хүсдэггүй өөрөөр хэлбэл давхардуулах дургүй. Жавагийн өөрийнх нь стандарт API нь янзын бичигдсэн байдаг шүү. Сонирхоод үзээрэй эрэмбэлдэг функц нь sort(start,end,array) бол энгийн эрэмбэлэх нь sort(array), гэвч үнэндээ sort(array)=sort(0,array.length-1,array) байдаг, бас л нэг төрлийн залхуурал шүү хэхэ. Тийм болохоор ийм аргаар бичигдсэн програм хангамж нь засвар үйлчилгээ, чанар, уян хатан байдал энэ тэрд бол онц дүн авдаг.





Дээрх шинж чанарууд нь яагаад залхуу программист сайн байдаг вэ гэдгийг харуулж байна. Гэвч зоос хоёр талтай гэдэг шиг дан ганц залхуурал хэзээ ч залууг сайн программист болгохгүй, ялангуяа хичээлээ хийдэггүй нөхдүүдийг шүү дээ. Сайн бас залхуу программист байхын тулд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй "Залхуу программист нь: Зөвхөн ажлыг нь маш хялбархан болгож чадах зүйлийг сурч байхдаа хамгийн идэвхтэй ажилчнаас илүү идэвх, чармайлттай байх хэрэгтэй". Ингэж гэмээ нь л залхуу нөхөр залхуу чигээрээ үлдэх болно. Тэгэхгүй бол залхуурч чадахаа больчихно шүү дээ? :)

1 comment: