Friday, February 13, 2009
Линукс Философи
Линукс үйлдлийн системийн зорилго бол төгс үйлдлийн системийн зохион бүтээх гэсэн зорилготой байдаг гэж би хаа нэгтээгээс уншиж байсан санагдаж байна. Зарим хүмүүсийн тодорхойлсноор бол LINUX=Linux Is Not Unix гэсэн байдаг. Магадгүй энэ нь Юникс үнэ төлбөртэй түгээгддэгтэй холбоотой байж болох юм. Хэрвээ таны урд нэг нь үнэтэй нэг нь үнэгүй үйлдлийн систем байвал мэдээж үнэгүйг нь л та сонгох байх. Линукс нь анх үүсэхдээ бүх зүйлийг өөрчлөхөд боломжтой, эх кодыг тараасан бас үнэ төлбөргүй байдаг нь зарим нэг шуналтай нөхдүүдийн хүсэлд нийцдэггүй байх нь ойлгомжтой. Ялангуяа Микрософтод бол энэ нь тааламжгүй юм. Миний бодлоор Билл Гейтс анх үйлдлийн системээ зохиохдоо маркетинг сайтай учраас л амжилт олсон байх. Энгийн хүмүүст ер нь хялбархан, хэцүү ойлгомжгүй зүйлүүдээс тэднийг холхон шиг байлгаж байвал хүн болгон хэрэглээд надад мөнгө өгөх юм байна гэдэг дүгнэлт нь хүрсэн гэж бодож байна. Цаашлаад Микрософтын дотор бодол нь зүгээр программ хангамжийн хүрээнд ч бус бид нарын хэрэглэдэг веб камер, гар, хулгана, принтерт хүртэл нөлөөлсөн байдаг шүү дээ (Төхөөрөмжүүдийн ард талд нь Supported by Windows 98/NT/XP/VISTA гээд биччихсэн байдаг). Зоос 2 талтай байдагтай адилхан энэ нь ч тухайн үедээ зөв байсан байх. Линукс эх кодыг үнэгүй тарааж нээлттэй байх зарчмыг баримталдаг нь энгийн хэрэглэгчдийг программист шиг ажиллуулахад хүргэдэг. Жишээ нь файл хайх find коммандын хайлт нь текстийн хэв буюу regex (regular expression), предикат, логикийн элементүүд цаашлаад олсон файл дээрээ хийх үйлдлийг нь бичиж өгөх боломжтой гэдэг нь энгийн хэрэглэгчээс бараг муухан программистийн мэдлэг шаардахад хүргэнэ. Хэдийгээр асар их боломжийг олгож байгаа ч гэсэн түүний хажуугаар мөн хэмжээний мэдлэг шаардана. Тэгэхээр бидний урд асар их боломжийг олгож байгаа үнэгүй OS, биднээс программынхаа үйл ажиллагааг чадах чинээгээрээ нууж монополдохыг хүсч байгаа Виндовс OS байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Linux-г би Веб Сервер байгуулах нь гээд Ганбат багшийн номноос л уншиж байсын байна. Нэг ашиглаж үзэхийнсэн. Ялангуяа LAMP технологийг уншснаар нэг ашиглаж үзэхийнсэн.
ReplyDeleteАан. Нээрээ миний блогоор зочилсонд баярлалаа. :)
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteСонирхолтой зүйл бичсэнд баярлалаа. хэхэ
ReplyDeleteХэхэ Linux Is Not UniX-ийг уншаад жаахан гайхлаа шүү, GNU-тай андуурсан юм болов уу гэж бодож байлаа, хөгжилтэй л юм :D
ReplyDeleteСонирхолтой талбарласан байна шүү :) Гэхдээ Майкрософтын гол фолософи нь мөнгө олж монополь болох биш шүү.
Хаалттай эх, нээлттэй эх хоёрын ялгааг гаргахыг оролдож байлаа :P http://khaschuluu.blogspot.com/2009/07/blog-post_26.html